Хэрэгтэйгээ сонго — бүгд нэг суурь дээр
Odoo 19 Community дээр бүтээсэн, Монголын хууль, татвар, төлбөрийн системтэй уялдсан модулиуд. Жижгээс эхэлж, өсөхийн хэрээр нэмнэ.
01 ERP суурь
Борлуулалт
Үнийн санал, захиалга, үнийн шатлал, борлуулалтын төлөвлөгөө, агентын захиалга.
Агуулах
Олон агуулах, салбар, хөдөлгөөн, баркод тооллого, үлдэгдлийн тайлан.
Худалдан авалт, импорт
Нийлүүлэгч, захиалга, тээвэр, гаалийн зардлыг өртөгт шингээх, валютын ханш.
Үйлдвэр
Жор (BOM), үйлдвэрлэлийн захиалга, түүхий эд хүлээн авалт, гарц, өртөг.
Санхүү, нягтлан
Монгол дансны төлөвлөгөө, нэхэмжлэх, авлага, өглөг, банк, тайлан.
Батлах урсгал, тайлан
Олон шаттай батлах урсгал, Excel тайлан, хэвлэх загварууд.
02 Монгол интеграц
И-баримт
PosAPI 3.0 — касс, борлуулалтын захиалга, вебсайтаас автоматаар. Байгууллага, иргэн, өдрийн төгсгөлийн баримт.
Онлайн төлбөр
QPay (QR, банкны апп), Storepay, дансаар шилжүүлэх; төлөгдмөгц захиалга автоматаар баталгаажна.
Банкны хуулга
Corporate Gateway-ээр хуулгыг тогтмол татаж, гүйлгээний утгаар захиалга, нэхэмжлэхтэй тулгана.
Картын терминал
Кассаас банкны POS терминал руу дүн илгээж, картын төлбөрийг шууд бүртгэнэ.
SMS (CallPro)
Нэвтрэх код, захиалга, хүргэлт, авлагын сануулга, кампанит ажил; илгээлтийн түүх.
Монгол хэл 100%
Бүх модулийн орчуулга бүрэн; монгол яриаг текст болгох (AI).
03 Борлуулалт, харилцагч
Бөөний портал
Харилцагч SMS линкээр нэвтэрч, өөрийн үнээр захиална; QPay, данс, зээл, авлага.
Вебсайт, дэлгүүр
Брэндийн вебсайт, ангилал, сагс, төлбөр, и-баримт — ERP-тэй шууд холбоотой.
Касс, гишүүнчлэл
Салбар бүрийн касс, хөнгөлөлт, гишүүний карт, оноо.
Хүргэлт
Жолоочийн утсан дээрх линк, падааны зураг, хүргэлтийн SMS.
04 AI, удирдлага
ERP-ийнхээ өгөгдлөөс монгол хэлээр асуу. AI туслах тайлан гаргаж, ярианаас захиалга бөглөж, баримтаас хайна.